Эрхэм уншигч, харилцагч танд энэ өдрийн мэнд дэвшүүлье.

Манай компанийн хамт олон “Таны гэрэл, дулаантай, ая духтай амьдрах нөхцлийг бид хангана” гэсэн эрхэм зорилтыг дэвшүүлэн, эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан үнэ тарифын хүрээнд цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаанаар зохицуулалтыг хангах, засвар үйлчилгээ хийх тусгай зөвшөөрлүүдийг эзэмшин үйл ажиллагаа явуулж байна.

Мөн 2014 онд Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг “35 МВт-ын хүчин чадалтай өргөтгөл барих” нэртэйгээр авч, олон улсын хэмжээнд шалгаруулалт зарлан, ажлаа эхэлсэн нь Монгол улсын төвийн бүсийг хангахад оруулж буй цахилгааны эрчим хүчний хэмжээ 3 дахин нэмэгдэж, 2030 он хүртэл өргөжин хөгжиж буй төрлөх Эрдэнэт хотоо дулааны эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах нөхцөл бүрдэх юм.

Нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа өндөржүүлж, ард иргэд хэрэглэгчдийн хөгжил дэвшил, ая духтай амьдралыг цогцлуулахын төлөө бид бүхний хүлээсэн хүндтэй үүргийг биелүүлэхтэй холбогдуулан уншигч, харилцагч таныг үнэтэй сайн зөвөлгөө өгнө гэдэгт итгэж байна.

Монгол улсын гал голомт өнөд мандан бадрах болтугай.

Таныг хүндэтгэсэн:

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ     Л.ЭРХБААТАР