Эрчим хүчний үр ашиг төсөл

0
2236

2005 оны 10 дугаар сард болсон Монгол-Германы засгийн газар хоорондын хэлэлцээрийг үндэслэн 2006 оны 9 дүгээр сард Германы Техникийн Хамтын Ажиллагааны Нийгэмлэгээс ажлын хэсэг томилогдон ирж судалгаа хийсний үндсэн дээр “Эрчим хүчний үр ашиг” төслийг хэрэгжүүлэх санамж бичигт хоёр тал гарын үсэг зурсан. Уг төслийг хэрэгжүүлэхэд ХБНГУ-ын засгийн газрын зүгээс нийт 1,875 сая Евроны тусламж олгосон. Төслийн үргэлжлэх хугацаа 3 жил бөгөөд 2007 оны 11 сараас эхлэн хэрэгжиж байна.

Төслийн зорилго: Эрчим хүчний системийн үйлдвэрлэгч болон дамжуулах  компаниудын үр ашгаа дээшлүүлэх бодлогыг дэмжих, мэргэжлийн туслалцаа үзүүлэх, гадаад харилцаа холбоо тогтооход нь туслах, ажиллагсдын мэдлэг чадварыг дээшлүүлэхэд  хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх.

Төслийн хүрээнд хийгдсэн зарим ажлуудын товч танилцуулга:

ДЦС-4 ТӨХК-ны турбины конденсаторын үйл ажиллагааг сайжруулах туршилт, судалгаа /ХБНГУ-ын Taprogge компани/

Судалгааны ажлын зорилго: Конденсаторын үйл ажиллагааг сайжруулснаар турбины вакуум дээшилж, ачаалал авалт нэмэгдэн улмаар турбины ашигт үйлийн коэффициент дээшлэх явдал юм. Судалгааны ажилд орчин үеийн уян дурангийн технологи ашигласан.

Зураг №1. Гуулин хоолойд уян дурангийн шинжилгээ хийж байгаа байдал. /ДЦС-4, ТГ-4-ын конденсатор. 2008 оны 7 сар/

Зураг №2. шинжилгээгээр конденсаторт орох гарах хэсэгт маш их бохирдолтой, гуулин хоолойн хананд 0,4 мм зузаантай кальцын карбинатын давхарга тогтсон байсан.

Зураг №3. Нийт гуулин хоолойн 4% бөглөрсөн цаашид 6%-д хүрэх нөхцөл бүрдсэн байв.

Зураг №4. Гуулин хоолойноос сорьц аван бөмбөлөг цэвэрлэгээний арга хэрэглэн хоолойг цэвэрлэсэн байдал. Үүнээс үндэслэн цэвэрлэгээний технологи сонгох, тоноглолын сонголт хийгдэв.

ТБЦДС ТӨХК-ны сонгогдсон ЦДАШ, дэд станцуудад хэмжилт хийж эрчим хүчний алдагдал, үр ашгийг тодорхойлох судалгааны ажил.

Зорилго: “Төвийн Бүсийн Цахилгаан Дамжуулах Сүлжээ” ТӨХК-ийн Эрдэнэт-Хархорин, Дархан-Сэлэнгийн салбаруудын сонгон товлогдсон цахилгаан дамжуулах агаарын шугам (ЦДАШ), дэд станцуудад өвлийн их ба зуны бага ачааллуудад хэмжилт хийж эрчим хүчний алдагдал, үр ашгийг тодорхойлоход оршино.

Хэмжилтийн цэгийн бүдүүвч

Хэмжилтийн ажилд ашигласан хэмжих хэрэгслүүд.

Хэмжилтийн зарим үр дүнгээс.

Булган А, Б шугамын чадлын коэффициентийн өөрчлөлтийг 24 цагийн хувьд авч үзвэл нийт хугацааны 40% -д 0.5 –аас доош, 17%-д нь 0.6 – аас дээш, үлдсэн 43%-д нь 0.5~0.6-гийн хооронд байна.

БУЛГАН Б шугамын актив чадлын хэлбэлзлийн график (7 хоногийн)

Буцалтгүй тусламжаар  ББЭХС ТӨХК-д сургалтын иж бүрэн лаборатори байгуулах

Зорилго: Баруун бүсийн эрчим хүчний салбарын ажиллагсадын сурч боловсрох боломжийг дээшлүүлэх

Лабораторийн тоног төхөөрөмжийг 2 үе шаттайгаар нийлүүлж байгаа ба эхний хэсгийг хүлээлгэн өгөөд байна. Хоёр дугаар шатанд дараах лабораториудын тоног төхөөрөмжийг ХБНГУ -аас 2010 оны 2-р сард нийлүүлнэ. Үүнд:

1. Цахилгаан техникийн онолын лаборатори

2. Электроникийн онолын лаборатори

3. Гэрэлтүүлгийн техникийн лаборатори

4. Монтаж угсралтын лаборатори

ББЭХС нь гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу лабораторийн анги гаргаж, засвар тохижолтын ажлыг хийж гүйцэтгэн бэлэн болгоод байна.

Термографийн багаж ашиглан дулааны алдагдлыг тодорхойлох үзүүлэн сургалт.

2009 оны 12 сарын 15-17-ны хооронд термографийн аппарат ашиглан цахилгаан тоноглолын халалт, дулааны алдагдал, контакны эсэргүүцлийн улмаар гарч буй алдагдлыг тодорхойлох туршилтын хэмжилт хийв.