ИТА Зөвлөгөөн-2017 амжилттай зохион байгууллагдлаа.

0
125

2017 оны 04 сарын 10-ны өдөр “ИТА нарын зөвлөгөөн- 2017”-г амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнд 100 Инженер техникийн ажилтан нар идэвхи санаачлагатай оролцлоо. ИТА нарын зөвлөгөөнийг угтаж “Би Өргөтгөлийг дэмжигч инженер” сэдэвт уралдаан зарлаж,  нийт 112    ИТА 144 санал бүтээл ирүүлснээс  эхний 3 байр, 1 тусгай байрыг шалгаруулсан.
1-р байр: Цахилгаан цехийн дарга Б.Ганбат  “Технологийн автоматжуулалтыг нэвтрүүлэх “ЭДЦС”-ын дотоод хэрэгцээг судалгаа ба туршилт” сэдвээр, 2-р байр: Хими цехийн ашиглалтын инженер Х.Болормаа “Усны хэмнэлтийн талаар” сэдвээр, 3-р байрыг Инженерийн албаны тооцооны инженер Л.Ичинхорлоо, Эрчим хүч хэмнэлтийн менежер Б.Ариунсанаа нарын хамтарсан “Эрчим хүчийг хэмнэх боломжууд” сэдвээр, Тусгай байрыг Түлш дамжуулах цехийн инженер В.Бат-ирээдүй “Вагон хөмрөгчийн бутлах машин ДФМ-1,2 механик татагч, УБҮ-ын эрүүл мэндийн замтай зам, гүүр барьж байгуулан өөрийн замтай болох” сэдвээр тус тус шалгарч  шагнаж урамшуулсан. Ирсэн  бүх материалуудаар  үзэсгэлэн гаргах ба 30-н жилийн ойн түүхийн өргөтгөлийн материалд оруулж ажилдаа хэрэгжүүлж ажиллана. Зөвлөгөөн удирдамжийн дагуу явагдаж, үндсэн илтгэлийг Хими цехийн ашиглалт, засварын инженер Х.Болормаа: “Усны хэмнэлт” сэдвээр, хавсралт илтгэлээр Инженерийн албаны техникийн бодлого хяналтын инженер  Х.Баттөр: “Нүүрсний хэтрэлт ба арилгах арга замууд” сэдвээр тус тус   илтгэл тавьж, бүх ИТА нараар хэлэлцүүлэв.

“Надад зорилго Бий” илтгэлийн уралдаанд шалгарсан ИТА-г гүйцэтгэх захирал шагнаж урамшуулав.
1-р байр  ТБХХХ-ийн эдийн засагч Л.Түмэнжаргал, 2-р байр  ДХХА инженер М.Анхбаяр,       3-р байр  Цахилгаан цехийн РХА инженер Г.Лхагва-эрдэнэ