35МВт-ын чадалтай турбогенератороор өргөтгөх тусгай зөвшөөрлөө гардаж авлаа.

0
1380

2015 оны 10-р сарын 05-ны өдөр Эрчим хүчний зохицуулах хорооноос Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцад 35 МВт-ын хүчин чадалтай турбогенератор суурилуулах” нэрээр 5 жилийн хугацаатай олгосныг Эрчим хүчний зохицуулах хорооны Тусгай зөвшөөрлийн бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга Н.Жигжидсүрэн “ЭДЦС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Ганбаатарт гардуулан өглөө.

2Эрчим хүчний яаманд “ЭДЦС” ТӨХК-ийг 35 МВт-ын турбогенератороор өргөтгөх Олон улсын нээлттэй тендерийн ягагчийг тодруулах тендерийн үнэлгээний хороо 28 хоног ажиллаж, техникийн санал, санхүүгийн саналыг судалсны дараа БНХАУ-ын “Hunan Industrial Equipment Installation” компанийг ялагчаар шалгаруулж, үнэлгээний хорооны дүгнэлтийг Эрчим хүчний сайд Д.Зоригтод гардууллаа. БНХАУ-ын “Hunan Industrial Equipment Installation” компани нь өнгөрсөн онд “ДЦС” ТӨХК-ийн 50МВт-ын өргөтгөлийн ажлыг хийсэн туршлагатай, БНХАУ-ын төрийн өмчит компани юм байна. 2015 оны 10-р сарын 15-ны өдөр Эрчим хүчний сайд Д.Зоригт “Hunan Industrial Equipment Installation” компанитай өргөтгөлийн ажлын гэрээ хийж, ажлыг эхлүүлэх үүргийг Эрчим хүчний сайдын 123-р тушаалаар томилогдсон гэрээний хэлцэл хийх үүрэг бүхий ажлын хэсэгт өглөө.